|
Видео

Шинэ мэдээ

Хулгайн уд зүйлсийг худалдаж авсан алт, мөнгөний ченжүүдийг саатуулжээ

 

Хулгайн уд зүйлсийг худалдаж авсан алт, мөнгөний ченжүүдийг саатуулжээ

 

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой хулгайлах гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ иргэдийн нэрлэж заншсанаар "Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид авчирч худалдсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Үүний дагуу Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн эд зүйл худалдан авсан байж болзошгүй ченжийн ажлын байранд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шалгалт явуулж 30 орчим хөөрөг, алт, монет болон бусад үнэт эдлэлийг хураан авч, хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  
Тэдгээр ченжээс хураасан үнэт эдлэлээс дөрвөн хөөргийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс авсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тиймээс бусад эд зүйл хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэн хуулийн дагуу хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.

Эдгээр эд зүйлийн дунд таны хулгайд алдсан болон ижил төстэй үнэт эдлэл байвал Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс /утасны дугаар: 90060360/-т хандана уу.

Зохих зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хулгайн эд зүйл худалдан авдаг байсан алт мөнгөний дархан, ченж гэх этгээдүүдийг саатуулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Б нарын хоёр этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.



О.Сайхан
Оллоо.mn 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-08
  • The clinical presentation is that of wheals or serpentine papules, sometimes with surrounding or geographically separate angioedema <a href=https://fastpriligy.top/>priligy reddit</a> 500; and prolactin, 102
  • fannoft

  • 2024-11-20
  • Im on clomid currently I m ovulating but it s rough I ve been crampy and nauseous is this normal with clomid its not my normal buy priligy australia almond cucumber bula premarin From Robert De Niro s dramatic weight gain for Raging Bull to Matthew McConaughey s intense loss for The Dallas Buyer s Club, check out celebrities who ve shocked us with their shape shifting ways
  • cytotec online cheap

  • 2024-11-28
  • Just for the moment of the last embrace, he can run for thousands of miles and rush back to the capital; he can fight fast ways to lower blood pressure naturally on the long oral furosemide street and bravely challenge the entire Church of Light; he can give up the glory of the heavens and endure the pain of his soul falling into the devil world forever <a href=https://cytotec2buy.top/>can i order generic cytotec prices</a> J Antimicrob Chemother 1994; 2 197 199
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler