![]() |
Хулгайчидтай хамтардаг гар утасны ченж мөнгө угаасан хэргээр ял шийтгүүлэв
Уг хэргийг өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 3.2 дахь хэсэгт зааснаар халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул 28 настай А-г 3.2 жил, 33 настай Д-г 4.6 жил, 23 настай Д-г 1.2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ченж Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-ийн нэг дэх хэсэг /Мөнгө угаах/-т заасны дагуу хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор худалдан авч, борлуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буруутайд тооцон 6 сар баривчлах ялаар шийтгэв.
Мөн Халаасны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг төрсөн ах дүү нар болон тэдний хулгайн замаар олж авсан эд зүйлийг зарж борлуулдаг ченжүүдийн үйлдлийг баримтжуулан шалгаж байгаа юм.
