| |
Видео
Шинэ мэдээ
Неймар ямар нөхцөлтэйгөөр “Реал”-д очих вэ?
Бразилийн "Пари Сен-Жермен” багийн довтлогч Неймар Мадридын "Реал” өөрийг нь авахын тулд нэг нөхцлийг биелүүлэх ёстой гэжээ. Эзэн хааны багийн ерөнхийлөгч Флорентино Перес түүнд санал тавьсан ч бразил эр Серхио Рамосыг "зарсан” тохиолдолд саналыг хүлээн авч болох юм гэж томорсон гэнэ. Тиймээс Пересийн хувьд багтаа хэнийг байлгах нь түүнээс шалтгаалах ажээ.
Өнгөрөгч 9-р сард Неймарыг Каталоны "Барселона”-д буцаж очно гэх мэдээлэл гарсан. Учир нь тэрбээр Уругвайн довтлогч асан Эдинсон Каванитай нэг багт хамтдаа байх аргагүй болсон тул ийнхүү шийдсэн хэмээж байв. Гэхдээ "Барселона” баг болон Неймарын хооронд мөнгө санхүүгийн таагүй харилцаа бий болоод байгаа билээ. Довтлогч эр 2013-2017 онд "Барселона”-д тоглож байгаад 2017 оны зун "ПСЖ”-д 222 еврогоор очсон билээ.