| |
Видео
Шинэ мэдээ
Фрэнки Муниз найз бүсгүйдээ гэрлэх санал тавилаа
"Malcolm in the Middle” буюу "Малколмын эргэн тойронд" цувралын гол дүрийн жүжигчин Фрэнки Муниз олон жил үерхсэн найз бүсгүй Пэйж Прайсдаа гэрлэх санал тавьж, сүй тавьсан байна. Фрэнки Муниз дунд сургуулийн сурагч байхдаа дээрх цувралын гол дүрийг бүтээж, Холливудын шинэ залуу оддын эгнээнд элссэн билээ. Тэрбээр мөн дээрх цувралын төгсгөлийн хоёр бүлэг тус бүрээс нэг сая ам.доллар авч залуу саятнуудын тоог нэмсэн.
Фрэнки "Malcolm in the Middle” цуврал албан ёсоор дууссаны дараа автомашин уралдааны спортоор хичээллэн өдгөө "Pacific Coast Motorsports” багийн хүндэт гишүүн болжээ.