|
Видео

Шинэ мэдээ

Шатахууны үнийг бууруулах боломжгүй гэв

Шатахууны үнийг бууруулах боломжгүй гэв

"Шатахуун бол өргөн хэрэглээний бараа биш, онцгой бүтээгдэхүүн. Үнэ өсөх нь хүмүүсийн амьдралд ачаалал болж ирдэг. Тийм болохоор төр заавал оролцон үнийг тогтворжуулах ёстой. АИ92 авто бензиний үнийг 1500, дизель түлшийг 1800 төгрөг болго” хэмээн төрийн ордныг тойрон гороолсон хэдий ч бахь байдгаараа. Өнөөдөр шатахуун түгээх газруудад дизель түлш 2350-2385 төгрөг, АИ-95 автобензин 2300-2345 төгрөг байгаа бол АИ-92, 93 автобензин 1970-1985 төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн нэг сарын дотор 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнийг бууруулах боломжгүй гэдгээ Ерөнхий сайд машинтай гороолсон төлөөлөгчдийг хүлээж авч уулзахдаа хэлж байв. Хэрэв манай улс нефтийн үйлдвэртэй болчихвол энэ байдлыг халж болно гэж тайлбарлаж байлаа. Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дашжамц "Шатахууны үнэ өссөн нь амьдралд маш хүнд тусч байна. Гэтэл шатахуун түгээх газрууд нь бензинээ шахахдаа дутуу хийгээд байх юм. Миний машин 100 км-т 10-11 литрийг зарцуулдаг. Гэтэл одоо 10 литрээр 50-60 км явж байна шүү дээ. Үнээ өсгөчихөөд дээр нь дутуу шахаад байхаар улам л хэцүү болж байна” хэмээн учирласан. Инфялцид сөргөөр нөлөөлдөг шатахууны үнээ чөдөрлөж чадахгүй байгаагаа гадаад зах зээл дэх үнийн өсөлттэй холбож тайлбарладаг. Гэтэл зарим улс орон шатахууны үнээ бууруулж буй ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler