|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн холбогдсон 20 тэрбумын хэргийг прокурорт шилжүүлжээ

У.Хүрэлсүхийн холбогдсон 20 тэрбумын хэргийг прокурорт шилжүүлжээ

"Танхимынхаа хоёр сайдын авсан ЖДҮ-гийн зээлээс 20 дахин их мөнгө яригдаж буй энэ хэрэгт Ерөнхий сайд ямар холбоотой нь, яагаад Бадрал гэж гэр бүлийн найзаа хоёр удаа Онцгой байдлын даргаар томилсон нь удахгүй тодрох биз"

У.Хүрэлсүхийн холбогдсон 20 тэрбумын  хэргийг прокурорт шилжүүлжээ
Хэрвээ намынхан нь хүн чанар гаргаж, хуучин генсектээ хүндэтгэл үзүүлж Австралиас дуудаж ирүүлээгүй бол У.Хүрэлсүх энэ хэрэгт орооцолдохгүй, Бадрал гэж хүн Онцгой байдлын газрын даргаар томилогдохгүй, бүр генерал ч болохгүй байлаа. Тухайн үед У.Хүрэлсүх нь Сү.Батболдтой хоршиж намын нэрээ солин намаа хоёр хувааж, улмаар 2012 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсныхаа улстөрийн хариуцлагыг, мөн чуулганы танхимд УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадаж унагасандаа ёс зүйн хариуцлагыг хүлээн зугтаж Австралид бүгж байлаа.
Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН хамтрах болов. Зөвхөн давхар дээлгүй хүн томилох болзолтойгоор МАН-д Шадар сайдын суудал ногдов. МАН-ынхан ч тохирох хүнээ төвөггүй олж, Австралиас хуучин генсек У.Хүрэлсүхийг дуудаж ирүүлэн томилжээ. Сул явсан У.Хүрэлсүх Шадар сайд болмогцоо ганцхан хүнийг намын Удирдах зөвлөлийн зөвшилцөхгүйгээр томилохыг хүссэн нь Онцгой байдлын газрын дарга, гэр бүлийн найз Бадралын томилгоо юм.
Ер нь У.Хүрэлсүхийн улстөрийн амьдралд онцгой байдлын салбар онцгой байр суурь эзэлдэг. Тэрбээр Онцгой байдлыг шууд хариуцдаг Шадар сайдаар хоёр удаа томилогдсон, хуучин нэрээр нь Гамшгаас хамгаалах газрын асуудал эрхэлсэн буюу олон нийтийн нэршиж заншснаар Гамшгийн сайд байсан, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдохдоо ганцхан хуулийн төсөл санаачилсан нь "Гамшгаас хамгаалах газрын нэрийг Онцгой байдлын газар болгож өөрчлөх тухай” байв.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллахдаа л 20 тэрбумын гэх энэ хэрэгт нэр нь холбогдсон юм билээ. Онцгой байдлын газрыг шууд хариуцдаг салбарын сайд учраас уу, өөрийнх нь тавьсан Бадрал даргатайгаа амин найз учраас тэрүү гэдгийг тухайн үед УИХ-ын гишүүд асуудаг л байсан. Жилийн өмнөх нэгэн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Бадрал дарга аа, Шадар сайд Хүрэлсүх та хоёрын Фургоны хэрэг гэл үү, Хөгжлийн банкнаас зээлсэн 20 тэрбумын хэрэг юу болсон бэ, төлөгдөх юм уу гэж асуусан. Гишүүний асуултад Онцгой байдлын газрын дарга Бадрал, Хөгжлийн банкнаас зээлсэн 20 тэрбум төгрөгөөр Онцгой байдлын албанд 100 гаруй машин авсан…, мөн зарим техник хэрэгсэл авсан…, хуулийн байгуллага шалгаж байгаа нь үнэн, удахгүй тогтоох байх гэж хариулж байна. Тэдний энэ харилцан яриа ч доорхи линкээр https://www.youtube.com/watch?v=lZDtHrVvCnM хадгалагдан үлджээ.
Харин шинэ мэдээ гэвэл Н.Номтойбаяр гишүүний тодорхойлсон Фургоны гэх, Бадрал даргын хэлсэн 20 тэрбумын зээлийн энэ хэргийг АТГ-аас удтал шалгаад прокурорт шилжүүлжээ. Хэрвээ сэтгүүлчид эрэн сурвалжилж ийм нэр хаягтай хэргийг шалгасан уу гэдгийг АТГ-аас, ийм хэрэг шилжиж ирсэн үү гэдгийг прокуророос асуухад хуулийнхан худлаа хэлэхгүй дээ. Танхимынхаа хоёр сайдын авсан ЖДҮ-гийн зээлээс 20 дахин их мөнгө яригдаж буй энэ хэрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар холбоотой нь, яагаад Бадрал гэж гэр бүлийн найзаа хоёр удаа Онцгой байдлын даргаар томилсон нь, түүнд генерал цол олгуулах гэж тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэрхэн лоббидсон зэрэг нь удахгүй тодрох биз ээ.


sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler