|
Видео

Шинэ мэдээ

Үрчлээнээс хэрхэн сэргийлж залуу харагдах вэ?

 

Үрчлээнээс хэрхэн сэргийлж залуу харагдах вэ?

 

1. Духан дээрх үрчлээ

Ийм үрчлээ гүнзгий байж болно. Эсвэл бүдэг, бvр өөр хэлбэртэй ч байж болно. Ер нь энэхүү үрчлээ нь таны гуниг зовлон, гомдол гутралтай байсантай холбоотой. Тиймээс таны дотоод сэтгэлийн гуниг зовлон бусдад тодорхой харагдах учиргүй шүү гэдгийг санах нь зүйтэй болов уу. Өглөө бүр гараараа духаа хойш нь илэх нь духанд үрчлээ суулгахгүй байх хамгийн сайн арга төдийгүй нас ахих цагт үс ч цагаарах нь удаан гэнэ.

2. Хөмсөг хоорондох үрчлээ

Энэ үрчлээ агшин зуур тодроод ирдэг нь таны нүдний хараатай холбоотой. Таны хараа муудаж хөмсөг зангидах тусам үрчлээ нэмэгдэнэ. Мөн аливаа зvйлд уцаарлах, нарны шилгүй явах болон бөөр, шээсний сувгийн үйл ажиллагаа тань муудахад энэ үрчлээ улам тодордог аж.

З. Дээд зовхины үрчлээ.

Магадгүй та үүнийг анзаардаггvй байх. Зовхин дээр үрчлээ гарах нь таныг хөгшин, маш их ядарч туйлдсан харагдуулдаг. Ер нь энэхүү үрчлээ нь олон жил шил зүүснээс их тогтдог. Иймээс та аль болох хөнгөн рамтай шил зүүх хэрэгтэй. Мөн зүрхний үйл ажиллагаатай холбоотой учир та эмчид үзүүлэх нь зүйтэй.

4. Доод зовхины үрчлээ

Өөртөө анхаарал тавих цаг болжээ. Энэ үрчлээ нь хэт их ажиллаж ядарснаас үүсдэг. Тиймээс та ажил амралтаа зөв зохицуулж, нойроо бүтэн авах нь чухал. Энэ үрчлээ нь хамгийн амархан арилдаг юм шүү.

5. Хацар дээрх үрчлээ

Архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг хүнд илүү их тогтдог. Тйимээс та муу зуршлаа юуны өмнө хаях нь чухал. Мөн зүрх судасны үйл ажиллагаа муудсантай холбоотой байдаг.

6. Завьжны үрчлээ

Таны ажлын цаг хэт их уртасч, мөн хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг. Өдөржин өлөн явж байгаад орой гэнэт их хоол идсэнээс ходоодны шархтай болдог. Тиймээс та мэргэжлийн эмчид хандвал нэг их бууртуутахгvй болов уу.

7. Уруул дээрх үрчлээ

Уруул хатаж омголтсоноос энэ үрчлээ үүсдэг. Иймд та уруулдаа эмчилгээний зориулалттай тос түрхэх хэрэгтэй. Мөн энэ үрчлээ нь таны дотор эрхтэн муу байгаагаас ихээхэн шалтгаалах тул та үүнд анхаарлаа хандуулаарай.

8. Хүзүүний үрчлээ

Нүүрээ арчлаад зөнд нь орхисноос, дэр дэрлэж унтдаггүй зэргээс ихэвчлэн үүсдэг. Тиймээс нүүрэндээ тавьж байгаа анхаарлаа хүзүүндээ нэг тавиад үзээрэй. Мөн таны биеэ авч яваа байдал алхаа, гишгээ, хараа зэргээс шалтгаална. Хараа дээгүүр, нуруу цэх явах нь таны гоо сайханд чухал нөлөө үзүүлнэ.

9. Эрүүн дээрх үрчлээ.

Зарим нэг хүнд ийм үрчлээ гардаг. Ийм үрчлээ гарвал зөвхөн таны ходоод гэдэсний үйл ажиллагаатай холбоотой.

10. Гарны үрчлээ

Гар хэт их хуурайшсанаас, янз бүрийн хортой бодисны нөлөөнөөс шалтгаалан үүсдэг. Иймээс та хувцсаа базахдаа ч бээлий өмсөх нь зүйтэй. Мөн таны элэг болон ходоод муу байгаатай холбоотой.

Арьс хүний хамгийн эмзэг хэсэг тул та нүүрээ арчихдаа ч зөөлөн алчуураар дарж арчих хэрэгтэй юм. Нүүрэн дээр юм туурах, үрчлээ зэрэг нь таны дотор эрхтэнтэй холбоотой тул та бvхэн дотор эрхтнээ эмчлүүлснээр энэ бүгдээс бүрэн ангижирч чадах болно. Үрчлээнээс хамгаалах хамгийн энгийн арга бол өглөө бүр хоёр алгаа хулуу оргитол үрж, нүүрээ халуун алгаараа даралттай илэх явдал гэж эрдэмтэд нотолж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler