|
Видео

Шинэ мэдээ

Чих илэхийн ач тус

XIII зуун буюу Юань улсын үед монгол эмчийн бичсэн "Идээ ундааны товч” номонд өглөө эрт сэрмэгц хоёр гарын алгыг нийлүүлэн өлөн халуун амьсгалаар үлээж нүүрээ илэх нь нүүрэнд атираа, үрчлээ суулгахгүй элдэв зүйл туурахаас сэргийлнэ. Мөн нүдийг шүлсээрээ арчиж аниад зовхины гадна талаас зөөлөн илэх нь нүдний цусны хангамжийг сайжруулж нүдний элдэв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой гэжээ.Дээрх дасгалуудыг хүүхдэд зааж бага наснаас нь эхлэн хийлгэх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.Чихний дэлбээг илэх
Дорно дахины анагаах ухаан түүний дотор монгол эмнэлэгт хүүхдийн чихний судсаар өвчнийг оношлох ба чихэн дээрх био идэвхт цэгийг илж цочироон элдэв өвчнийг эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргатай.Өглөө, орой болон ядарсан үед тогтмол илэх нь биеийн үйл ажиллагааг сэргээж сэргэлэн цовоо болгох, элдэв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

 

Чих нь хүний үр хөврөлийн хэлбэртэй бөгөөд чихний гэдэс нь үр хөврөлийн толгойн хэсэг болно. Чихний дэлбээн дээр мэдрэл, бүх дотор эрхтэнтэй холбоотой био идэвхт цэг байх бөгөөд ямар нэгэн эрхтэн өвчилсөн үед энэхүү цэгийн идэвх нэмэгдэж, эдгэрсэн үед буурдаг. Чихийг илэх үед эдгээр дотор эрхтэний үйл ажиллагааг эрчимжүүлэн сэргээнэ.

Чихийг илэхдээ эхлээд чихний гэдсийг эрхий ба долоовор хуруугаар хавчиж илэх бөгөөд дараа нь чихний дэлбээний захаар дээшлүүлэн дэлбээний мушгиа хэсэг хүртэл долоовор хуруугаар чихний дэлбээний дотор хэсгийг, эрхий хуруугаар гадна хэсгийг халуун оргитол илж үрнэ.

Гарын хурууг янз бүрийн чиглэлд хөдөлгөж долоовор хуруугаар чихний сэртэнг ургаш хойш 10 удаа хөдөлгө. Дараа нь хоёр гарын алгаар чихний дэлбээг толгойд нь нийлүүлэн шахах ба дэлбээг урагш хойш нь 10-20 удаа хөдөлгөж илнэ.

Чихний иллэгийг 6-8 удаагийн гүнзгий амьсгалах дасгалтай хослон хийхэд ядаргааг арилгаж ажиллах чадварыг сэргээнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler