| |
М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжсэн Удирдах зөвлөлийн гишүүд
МАН-ын Их хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-23-нд болж, намын даргаараа У.Хүрэлсүхийг сонгосон билээ. Уг хурлын дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр томилсон. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн даргалдар шинээр томилсон энэхүү бүрэлдэхүүн өчигдөр шөнө орой хүртэл хуралдаж хотын дарга С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг эрхэлж байгаа албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийн Бүлгийн хуралдаанаараа хэлэлцэхээр болов. Ингээд Бага хурлаасаа 29 гишүүнтэй байхаар шийдвэрлэж, гурван өндөр албан тушаалтантайгаа хариуцлага тооцох шийдвэр гаргасан МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
У.Хүрэлсүх
Д.Амарбаясгалан
Ц.Бат-Энх
М.Энхболд
Л.Энх-Амгалан
Д.Хаянхярваа
Я.Содбаатар
Б.Саранчимэг
Ө.Энхтүвшин
Г.Занданшатар
Ц.Цогзолмаа
Ж.Эрдэнэбат
С.Батболд
Т.Аюурсайхан
Г.Солтан
С.Бямбацогт
Л.Оюун-Эрдэнэ
Ж.Энхбаяр
Д.Тогтохсүрэн
Ж.Мөнхбат
Ц.Гарамжав
М.Оюунчимэг
Г.Мөнхцэцэг
Д.Сарангэрэл
О.Содбилэг
Ж.Ганбаатар
Д.Оюунхорол
Сү.Батболд
Ч.Улаан
Ц.Нямдорж
Удирдах зөвлөлд Т.Аюурсайхан, Г.Солтан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Саранчимэг нарын дөрвөн гишүүнийг шинээр томилсон юм.