|
Видео

Шинэ мэдээ

Томчууд бид хүүхдийнхээ хүүхэд насыг "хулгайлж" байна

 

Жилийн өмнө газар газрын мундаг сурдаг хүүхдүүдийг оролцуулсан нэгэн хичээлтэй холбоотой нэвтрүүлэг зурагтаар үзсэн юм. Хичээлдээ сайн тэдгээр хүүхдүүд хариулж байгаа нь томчуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй, мэдлэг нь үнэхээр гүнзгий байгаа нь бахархал төрүүлнэ. Гэвч тэднийг хараад байхад жингийн илүүдэлд орчихсон, нүд нь байнга цавчилж анивчдаг болсон гээд хөдөлгөөн дутагдсан, ядаргаа, стресст орсон нь айдас төрүүлэв. 

Жирийн би тэднийг ганц хараад л стресст автчихаж дээ хэмээн оношилж байхад эмч нар тэднийг үзээд өөр ямар онош хэлэх бол гэсэн бодол зурвасхан орж ирсэн юм.

Өнөө үеийн хүүхдүүд гадаа чөлөөтэй тоглох тоглоомын талбайгүй, агаар муу, автомашин гээд эрсдэлт хүчин зүйлс ихийн улмаас хөдөлгөөний дутагдалд орж, гэрээсээ, сургуулиасаа ч гарч чөлөөтэй гүйж харайж чадахгүй болжээ. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хөгжүүлж байна гээд өөрсдөөсөө холдуулж, хэдэн арван дугуйлан, секцэнд зэрэг сургана. Сургуульд хичээлийн агуулга, багтаамж, үзэж сурах хурд нэмэгдэж, хэт их гэрийн даалгавар шахдаг болсон, олимпиад, уралдаан тэмцээн байнга зохион байгуулдаг болсноос хүүхдүүдийн "хүүхэд нас"-ыг өөрсдөө ч мэдэлгүй хулгайлж эхэлжээ.

Ийнхүү байнгын л өрсөлдөөн, үнэлгээ гэж явсаар байгаад хүүхдүүд аз жаргалгүй болж, хар нялхаасаа стресс, дарамтад орж байгаагийн гол буруутнууд нь эцэг эхчүүд бид өөрсдөө. 

"Бусдын зүгээс тухайн хүүхдээс хүлээх хүлээлт, амжилт хүүхдэд маш их дарамт авчирдаг" гэж судлаачид хүртэл тогтоосон байхад эцэг эхчүүд бид "Чамайг сургах гэж өдий хэмжээний мөнгө төллөө. Тэгж сураагүй, муу байж болохгүй шүү. Айлын хүүхдүүдээс дор байгаад үзээрэй" хэмээн үргэлж дарамтална.

Үүнээс болж хүүхдүүд эцэг эхийнхээ хүлээлтийг биелүүлэхийн тулд нойр хоол муутай зүтгэж, асар их стресс туулж, ядарч сульдаж, нойргүйдэж, цаашдаа сэтгэл гутралд орох эмгэгтэй болдог байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler