| |
Сауди Арабын гүнж Амира Ал Тавиль гэж хэн бэ?
Ухаалаг, зоригтой, тэсвэр тэвээртэй, үзэсгэлэнтэй нэгэн бол гүнж Амира юм. Тэрээр өөрийн улс дахь хүмүүнлэгийн асуудал бус дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудад гар бие оролцдог нэгэн юм. Авира гүнж дэлхийн 70 гаруй орнуудад тулгамдаад буй асуудлыг мэдэх цаашлаад шийдвэрлэх зорилготой зочилж байжээ.
Гүнж ядуурал ба гамшгийн дараах үр дагавартай тэмцдэг ба Баруун Африкт буяны байгууллагад ажиллаж, Пакистан дахь үерийн хохирогчдод туслалцаа үзүүлж, Кэмбрижийн Их Сургуульд Исламын судлалын төвийг нээж, Сомалид туслах зорилготой ажиллажээ.
Тэрээр өөрийн улс дахь хамгийн анхны үндэсний битүү хувцсыг өмсөөгүй эмэгтэй. Гүнж Авира хурал, албан бус уулзалт гээд ямар ч европ хэв маягаар хувцасладаг ажээ.
Өөрийн улсын үндэсний хэв маягийг тэр бүхий л талаараа зөрчсөн гэж болно. Гадний их дээд сургуульд суралцаж, машин жолоодож, хүссэн хувцсаа өмсдөг аж. Авира "Эмэгтэй хүн бүр улс орныхоо төлөө хэрэгтэй зүйлсийг бодож сэтгэж байх хэрэгтэй бөгөөд түүний бодит болгохын тулд хичээх хэрэгтэй" хэмээн боддогоо илэрхийлж байсан.
Гүнж Авира Ал Тавилийг гоо үзэсгэлэн, үнэнч шударга, сайхан сэтгэлийн жинхэнэ бэлгэдэл хэмээн нэрийддэг аж.
Эх сурвалж: emegteichuud.mn |