|
Видео

Шинэ мэдээ

Шүдний сойз 00-н өрөөнд байх нь хортой

Шүдний сойз 00-н өрөөнд байх нь хортойИх Британийн Манчестер их сургуулийн шинжээчид шvдний сойз, суултуур болон угаалтууртай ойр байх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар шинжилжээ.

Шинжилгээний дүнд суултууртай ойр сойзны үсэн дээр элдэв өвчин үүсгэгч аюулт нянгуудын сүрэг "нутаглаж” байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, гэдэсний савханцрын нян, кандидийн төрлийн мөөгөнцрүүд, coli, стафилококки, стрептококки зэрэг нянгууд илэрчээ. Ер нь шүдний сойзон дээр 100 сая гаруй төрлийн нян оршиж байдаг. Энэ нь ариун цэврийн өрөөний нэгдмэл байдалтай холбоотойгоос гадна угаалгын өрөөний ариун цэврийн байдлаас ч хамаардаг байна. Угаалгын өрөөний болон суултуур, угаалтуурын цэвэрлэгээ ариутгал хийх үед аймшигт нян, бактериуд агаарт тархан хамгийн ойр тухтай орчин болох шүдний сойзонд үүрлэдэг байна.

Дөрвөн сойз тутмын гурав нь хамгаалалтгүй ил байдалтайгаар суултуураас метр орчим зайд байрлаж бичил биетүүдийн "эх орон” болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд шүдний сойзнууд хэдэн мянган бактерийн "оршин суух байр” болж байгаа төдийгvй өдөр бүр сая сая хүн эрүүл мэнддээ томоохон аюултай "хөрөнгө оруулалт” хийсээр байдаг аж. Иймэрхүү халдвараас сэргийлэхийн тулд шvдний сойзнуудаа хамгаалалтын хайрцагт хадгалах юмуу хэрэглэхийнхээ өмнө халуун усаар сайтар угааж заншихыг эмч нар зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler