| |
Монголоо танин мэдэх, бахархах арвин их сан хөмрөгөөс дурдвал
Монголчуудын "Хөх тэнгэр” гэсэн маш эртний ойлголт, аугаа их эзэн богд сартваахь Чингис хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн томьёоллыг тайлах оролдлог сэдэн энэ бол английн хөлөг баатар, эрдэмт мэргэн Исаак Ньютоноос бараг 500 жилийн өмнө орчлон ертөнц хөх тэнгэр хөрст дэлхийн орчил – тэнцвэр нь хүн байгаль хийгээд улс үндэстний харилцааны тулгуур зарчим болохыг нээж хүчний тэнцвэр байгаль нийгэм оршихуй үндэс гэдгийг амьдралд нотолсон байна. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг бол юмс үзэгдлийн тэнцвэрийн тухай томьёолол бөгөөд онолын физик, одон орон, тооны ухаан амьд байгаль хийгээд нийгмийн үйл хөдөлгөөнийг багатаасан гүн ухааны ойлголт юм: Тухайлбал төр нийгмийн харилцаа төв рүү болон төвөөс тэмүүлэх хүч, сэтгэл санаа ёс заншлын тэнцвэрийг олох; Энэ нь материал баялагын хуваарилт төрийн ил тод, ардчилал шудрага үнэн байдал ард иргэдийн урам зориг амар амаглан аж байдлын тэнцвэр болно.
Одот орчлон, хөх тэнгэр, наран
бурхан эх дэлхий уул усаа хайрлан биширдэг өнө эртний монголчуудийн
ухааныг Чингис хаан өөртөө шингээн хүмүүн болон хамаг амьтны өмнөөс дээд
зэргийн шившлэг айлтгал ерөөл тайлга үйлдэн оюун санаа нь дээд
ертөнцтэй холбогдож байхуйд: гасалж орилтол газар нутагаа онгичон, галав
юүлэв гэмээр ой мод амьтан араатныг авлаж, гол усаа ширгээн, хэн юу
байдаг нь үл хэрэм барилга олшрохуйд хөх тэнгэр дургуйцаж эхлэснийг их
сартваахь хаан мэдэрсэн юм. Аз, Европыг хамарсан хэт суурьшилт байгаль,
нийгмээс хэт ихийг авах болсоноор тэдгээрийн тэнцвэр алдагдан, даварсан
харгис хүчин, шуналт бүлэглэлүүд ард олон айл саахалт улс орныг ч амар
заяа үзүүлэхгүй боолчлол, бурангуй ёс журамаа тулгах болсон байна.
Үүнийг эрт үеэс чөлөөт ил тод байдал эрхэмлэгч чингисийн монголчууд
тэвчиж эс чадаад илбэн төвхнүүлэх, хэт суурьшлийг задлан байгаль дэлхий
хүн ардийг аврах, хайрлан зохицож амьдрах их аян, тэнгэрийн
зарлиг буулгахаар хөдөлжээ. Харгис бурангуй ёс дэглэм, хүчирхийлэл,
боолчлол мөлжлөгийг очсон газар бүрдээ халж, жирийн ард олон шинжлэх
ухаан боловсрол, шашин шүтлэг, мэргэжлийн үй олон хүмүүст чөлөөт байдал
олгосноор хүн төрөлхтний сэргэн мандах үеийн эхлэл тавигдаж, хэт
суурьшлыг задалснаар үйлдвэрлэх хүчин, хүмүүсийн амьдрал таран байршиж
байгальдаа ойртон экологийн сүйрлийг олон зуунаар хойшлуулсан билээ.
Монголчуудын их нүүдэлүүд, илбэн төвхнүүлсэн газар нутагт байгалийн
сэргэлт таатай нөхцөл гарсныг америк, францийн эрдэмтэд өгүүлсэн байдаг.
Монголчууд өнө эртнээс нар сар одод эрхэсийн тохиол хөдөлгөөнг судалж энгийн нүдээр зургаан мянгийг ажиглан дөрвөн зууг нэрлэж эх дэлхийгээ дээд дунд доод тив техтоник хөдөлгөөний тухай сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад гэх буюу 99 тэнгэр мөн нар сарны хиртэлт зэргийг домог болгон Гондван хэмээх эх газрыг замбуу тив гэж байваа. Энэ эх газрын үндэс суурь нь Ази тив болой. Ази тив бол манай гаригийн суурь их бие, хүчит тулгуур багана болж байдаг. Дээд оюунт ертөнц – бурхан тэнгэр эх дэлхий монгол оронг хэрхэн бий болгосон, монгол орон ухаант хүмүүн үүсэж хөгжих хэд хэдэн хүчин нөхцөл болсныг танин мэдүүлэх, шинжлэн судлах хэрэгтэй гэсэн маш чухал дүгнэлт хийлээ. Товчдоо монгол нутаг амьд ертөнцийн хөдөлгөөн хөдөлмөр байгалийн дээд ариун шалгарал өгч чаддаг.
Дээд оюунлаг бурхад, эх байгалийн тааллаар ухаант хүмүүн үүсэж хөгжих язгуур зүй нь хөдөлгөөн хөдөлмөр агаад хөх тэнгэрийн хамаг сайн сайхныг шингээсэн уудам тал ухаа толгод, уул ус, хангай говь хослон, ариусган тунгаах дөрвөн улиралтай монгол оронд тэдгээр нөхцөл нь цогцлон бүрджээ.
Орчлонгын бурхад – Лемур, хүн дүрэст амьтад монгол нутагт учиран золгож язгуур мах бод ухаант чанар нь монгол газар хөгжин дээд төрлийг олсон буй за гэсэн дүгнэлтийг монгол судлаач би дэвшүүлж байна. Бид хөх тэнгэр байгалиа хэдийчнээ дээдлэн шүтвээс дээд ертөнц төдийчнөө хайр хишгээ илгээнэ. Энэ бол тэнгэр бурханы өглөг юм.
Хүн төрлөхтний түүхэнд чулуу, хүрэл, төмрийн үеэс өмнө бүхэл бүтэн модон зэвсгийн үе байсан, дараа дараачийнхад хосолмол шинжтэй байсан гэдэг дүгнэлтийг монгол судлаач бид анх удаа дэвшүүлж байна. Хүн анх модон орчинд өсч өндийн үр шимийг нь хүртэн модоор зэвсэглэн биесээ хамгаалж ан гөрөө авлан урц овоохой барих болжээ. Сайн чанрын модны эрэлд ч гарах болжээ. Зуун м өндөр, 4 мянган жилийн настай бас алт мөнгөөс үнэтэй мод ч байх. Эртний монголчууд арслан зааны яс соёо, хуш хулс, бургас буйлс, зандан модны төрлүүд бусад модоор оньслон модон зэвсэг гэр байшин завь сал, тэрэг авдар, торх хувин сав, шанага халбага аяга таваг тоглоом зэрэг хэдэн зуун нэрийн бүтээгдэхүүн хийдэг байжээ.
Хүний хөгжилд монголчуудын нүүдлийн соёл иргэншил шийдвэрлэх ач холбогдолтой байсныг нотлон монгол аж байдал ёс заншилд шинжлэх ухааны тайлбар хүлээж байгаа маш олон асуудал байна.
Байгалиас авах өгөхийн тэнцвэр нь том ухаан бөгөөд ариусан хайрлах сэтгэл байгальдаа эргэн шингэхүй монгол нутаг ид шидээ үзүүлэн монголчуудын олон мянган жилийн турш нөр их хөдөлмөр ухаанаар бий болсон монгол таван хошуу мал хүн төрөлхтний хөгжлийг урагш ахиулан олон гамшиг эмгэгээс аварсан юм. Монгол малын бэлчиж явахад байгаль дэлхий амар тайван байж амь орон баясдаг. Монгол малын сүү мах арьс ноос үр шим нь бурхан байгалиас өгч байгаа хайр хишиг, хүмүүнд хэрэгтэй бүх юм бий. 25 сая жилийн өмнө монголын говьд нутагшиж байсан адууны өвөг гурван салаа туурайт яагаад цомбон туурайт болов? Дэлхийн гэршүүлсэн амьтдын бүх өвөг зэрлэг байдлаар монголын хэд хэдэн аймгийн нутгаар тархан байршиж байна. Энэ бүхэн юу өгүүлнэ вэ? Хүн төрөлхтөн, түүний дэргэд байх амьтдын нүүдэл суудал зөвхөн монгол нутагт л жинхэнэ жам ёсоор явагдахыг нотолж байна. Монгол мал бол хүмүүн байгаль дэлхийгээ хайрлах ариг гамтай байх сэтгэл оюунаас үүдэлтэй, өөр хоорондоо дасч ижилсэн дуу авиа зан байдалаа ойлгоно. Монгол морь төрсөн нутаг эзэнээ хээр орхихгүй өртөө саахалтад үүрсэн янцгааж газар цавчилан дохио өгнө. Арваад мянган км хол Веьтнам, Элба мөрнөөс гүйн ирсэн монгол адуу бий гэдэг. Монгол банхар хүн малаа сахин хамгаалж хот хороонд ойр ил ялгадас – жогорхой орхихгүй үүр цүүрээр хавь ойрдоо арслан бар мэт хуцаж муу юм, өвчин эмгэгийг холдуулдаг аж.