| |
Төрийн өмчит эрчим хүчний компаниудын удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөж томилгоо хийгдлээ
"ДЦС-4" дээр гарсан гэнэтийн ослын улмаас төрийн өмчит эрчим хүчний компаниудын удирдлагуудыг чөлөөлөх асуудал яригдаж буй. Энэ хүрээнд эхнээсээ томилгоонууд хийгдэж байна. Тодруулбал,
НЭГ: "ДЦС-4" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар "ДЦС-3" ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг,
ХОЁР: Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/-ийн Гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг
ГУРАВ: "ДЦС-3" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус компанийн үйлдвэрлэлийн албаны даргаар ажиллаж байсан Л.Нямхүүг тус тус томилсон байна.
"ДЦС-4" дээр гарсан ослын дүгнэлтээр "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК буруутай гэдэг нь тогтоогдсон. Одоогоор тус компанийн Гүйцэтгэх удирдлагад ямар хариуцлага тооцох талаарх тодорхой мэдээлэл алга байна.
Мөн "УБДС" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг АТГ-аас авлигын хэргээр саатуулаад буй. Одоогоор "УБДС" ТӨХК-ийг Ерөнхий инженер Б.Батбаяр удирдлагаар ханган ажиллаж байгаа аж.