|
Видео

Шинэ мэдээ

Шинзо Абэ Европ тив рүү мордлоо

Шинзо Абэ Европ тив рүү мордлоо

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Европ тивийн орнуудад айлчилж, Ази-Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор мягмар гарагийн өглөө Токио хотоос хөдөлсөн тухай телевизийн "NHK” суваг мэдээлэв.
Түүний Европт хийх 5 өдрийн айлчлалд Испани, Франц, Бельги улсад хийх айлчлал багтах бөгөөд ирэх пүрэв, баасан гарагт Бельгийн нийслэл Бруссель хотноо болох АСЕМ-ын 12 дугаар уулзалтад оролцсоны дараа бямба гарагт эх орондоо эргэн ирэх ажээ.
Ш.Абэгийн сэтгүүлчдэд мэдээлснээр, Европын орнуудын удирдагчидтай Умард Солонгосын асуудлаар бодлогын зохицуулалтыг бий болгох талаар хэлэлцэнэ хэмээн найдаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ тэрбээр АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж байгаа худалдааны дайны улмаас үүссэн дэлхийн эдийн засгийн уналтын талаарх асуудалд гол анхаарлаа хандуулах аж.
Ази-Европын орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунг болон Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте нартай хоёр талын уулзалт хийх юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler