|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 11:44

Солонгос хоорондын хэлэлцээ Панмүнжомд эхэллээ

Солонгос хоорондын хэлэлцээ Панмүнжомд эхэллээ

БНАСАУ болон БНСУ хооронд өндөр дээд түвшинд хийх хэлэлцээ хоёр Солонгосын хилийн бүсэд Өмнөдийн талд оршдог Панмүнжом сууринд даваа гарагт эхэллээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн яам мэдээлсэн байна.
Хоёр орны төлөөлөгчид цэргийн хамтарсан комисс байгуулах, мөн Умард Солонгосын автомашины болон төмөр замуудыг цаашид Өмнөд Солонгосынхтой холбоход үнэлэлт дүгнэлт хийх асуудлыг хэлэлцэнэ гэж дээрх яамны мэдээлэлд дурджээ.
Үүнээс гадна, 1950-1953 оны Солонгосын дайны үеэр хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулах асуудлаар хоёр орны Улаан Загалмайн нийгэмлэгийн хороодын төлөөлөгчдийн хэлэлцээ хийх өдрийг товлох аж. Мөн хүмүүнлэгийн солилцооны асуудлаар, тухайлбал, Умард Солонгосын жүжигчдийн тоглолтыг арваннэгдүгээр сард Сөүлд зохион байгуулах талаар хэлэлцэнэ.
Солонгос хоорондын хэлэлцээнд БНСУ-ын төлөөлөгчдийг Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гён тэргүүлэн оролцож байгаа бол БНАСАУ-ын Тайван замаар нэгдэх хорооны дарга Ри Сон Гвон тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээ хийж байна.
Хэлэлцээ хийхээр мордохын өмнө Чо Мён Гён нааштай үр дүнд хүрнэ гэж найдаж буйгаа Сөүл хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler