|
Видео

Шинэ мэдээ

Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын цэргийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ эхэлжээ

Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын цэргийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ эхэлжээ

Пүрэв гарагийн өглөө Панмунжом тосгонд Өмнөд Солонгос болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын цэргийн төлөөлөгчдийн ажлын яриа хэлэлцээ эхэлсэн тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын Удирдагч Ким Жөн Ун нарын есдүгээр сарын 18-наас эхлэн гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтыг угтан энэхүү яриа хэлэлцээг зохион байгуулж байгаа юм.
Уг яриа хэлэлцээнд хоёр талаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг оролцож байгаа ажээ.
Цэргийн төлөөлөгчид Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүс дэх харуул хамгаалалтын цэгүүдийн ажиллагааг зогсоох зэрэг хоёр Солонгосын хоорондох цэргийн хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн асуудал хэлэлцсэн аж. 
Мөн хэлэлцээний хөтөлбөрийн дагуу Панмунжом дахь Хамтарсан аюулгүй бүсээс зэвсэг, техникийг гаргах болон 1950-1953 оны Солонгосын дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг илрүүлэх малтлагыг хамтран хийх тухай хэлэлцсэн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler