| |
Канадын элчин сайдын яамны санхүүжилтээр "Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансерийн халдвар хяналтыг сайжруулах нь" төсөл хэрэгжиж байна
Канадын элчин сайдын яамнаас Сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Б.Пүрэвсүрэнгийн "БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СҮРЬЕЭГИЙН ДИСПАНСЕРИЙН ХАЛДВАР ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЬ" нэртэй төслийг дэмжиж, 2018 оны наймдугаар сарын 30нд төслийн гэрээг хоёр талаас үзэглэснээр төсөл хэрэгжиж эхэлсэн юм.
Төслийн гол үр дүн нь сүрьеэгийн диспансерийн халдвар хяналт сайжирна. Механик агааржилтын системтэй болж, нэгж талбай дахь агаарын сэлгэлт сайжирснаар халдвартай агаарын нягтаршил буурч, сүрьеэгийн диспансераар үйлчлүүлж байгаа иргэд, диспансерт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдийн агаар амьсгалын замаар халдвар авах эрсдэл буурахад оршино.
Сүрьеэгийн диспансерт стандартын агааржуулалтын системтэй болох, Диспансерийн шалыг сайжруулах, Диспансераар үйлчлүүлэгчдийн хүлээлгийн сандалыг солих, Сүрьеэгийн диспансерийн лабораторийн хэсгийг засаж тохижуулах, өргөтгөж өсгөврийн шинжилгээний бокс байгуулах, Лабораторийн нөхцөлд тохирсон стандартын агааржуулалтын систем суурилуулах төслийн гол үйл ажиллагаанууд хийгдэж байна.