|
Видео

Шинэ мэдээ

Н.Цэрэнбат сайд аа, яндангийн шүүлтүүрээс өөр ухаалаг шийдэл алга уу

 
Н.Цэрэнбат сайд аа, яндангийн шүүлтүүрээс өөр ухаалаг шийдэл алга ууУтааны улирал хаяанд ирсэн энэ үед улстөрчид утаагаар "амьсгалж” эхэлжээ.

Наранд унтаж саранд бөөсөө хайна гэгчээр улирал нь ирэхээр тийм ч утаагүй зуух тараана, ийм ч утаагүй түлш гаргана гэж ярьдаг нь үнэн. Одоо бүр янданд утааны шүүлтүүр суурилуулах талаар салбарын сайд нь ярьж байна. Нэг айлын янданд 200 ам.доллар зориулна гэв үү. Үүнийг бизнес гэж харж, мөнгө идэх угаах арга гэж ард түмэн хардаж байна.

Жил болгон утаа бууруулахад их хэмжээний мөнгө төсөвлөдөг ч утаа нь буурдаггүй харин ч жилээс жилд нэмэгдэж байгааг харж байгаа шүү дээ. Уг нь өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгөөр гэр хорооллын иргэдийг орон сууцжуулсан бол илүү үр дүнтэй байх байсныг зарим гишүүд цухас дурдсан.

Яагаад орон сууцжуулж болохгүй гэж утаанаасаа салъя гэж бодож байгаа түрээсийн ч хамаагүй орон сууц барих хэрэгтэй. Өмнөх жилүүдэд утаанд зориулсан мөнгөөр 4000 айлын орон сууц барих боломжтой байсан гэдэг. Гэтэл утааны эсрэг зарцуулж байгаа нэрийн дор зувчуулаад дууссан.

Одоо тэгвэл салбарын яам нь утаа бууруулахад ямар ажил хийж байна. Айлдуудад яндангийн шүүлтүүр тавина гэх. Энэ хэр зөв оновчтой шийдэл бэ.

Тухайлбал, ирэх жилийн улсын төсөвт 154 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөжээ. Н.Цэрэнбат сайд анх ажлаа авахдаа агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны ажлыг хариуцаж ажиллахаа мэдэгдэж байсан.

Өнөөдрийн байдлаар 202 мянган өрх гал түлж байна. Үүний хэдэн хувьд нь яндангийн шүүлтүүр тавих юм. Ингэснээр хэдэн хувиар утаа буурах боломжтой юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд  төслийн зуухнаас эхлээд олон ажлыг хэрэгжүүлж байсан. Үр дүн нь хаана байна.

Салбарын сайд Н.Цэрэнбат "Утаа бууруулах хамгийн оновчтой арга нь янданд индукцийн аргаар пилтер буюу шүүлтүүр тавих. Богино хугацаанд утаа бууруулах арга энэ л байна. Гэр хорооллыг орон сууцжуулахад урт хугацааны төлөвлөлт шаардлагатай. Хийж, хэрэгжүүлж буй ажил болгон иргэдийн төлөө байдаг.

Ирэх онд төсөвлөсөн 154 тэрбум төгрөгөөс гэр хорооллын 100 мянган айлын яндан, 3 мянган нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна. Иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах нь түүхий нүүрс түлэх хэмжээг бууруулна. Тиймээс иргэдийг аль болох зөв ойлгоосой гэж хүсч байна” хэмээн ярьсан удаатай.

Ийм боломжгүй дэмий юм ярьж байхын оронд дээрх мөнгийг өөр зүйлд зарцуулсан нь дээр болов уу. Гал түлж, яндангаар утаа гарч байгаа тохиолдолд хэзээ ч агаарын бохирдол буурахгүй. 154 тэрбум төгрөгийг арай өөр аргаар буюу цахилгаан зуух, цахилгаан халаалт зэрэгт зарцуулсан бол. Зөв юманд зөв зүйлд зарцуулахыг салбарын сайдаас хүсье.

О.Од 
Оллоо.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler