|
Видео

Шинэ мэдээ

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУЛГАЙЛАХ, ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ ЮУ ХИЙСЭН, ЦААШИД ЯАЖ ТАСЛАН ЗОГСООХ ТАЛААР АСУУЛГА ТАВИВ

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУЛГАЙЛАХ, ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ ЮУ ХИЙСЭН, ЦААШИД ЯАЖ ТАСЛАН ЗОГСООХ ТАЛААР АСУУЛГА ТАВИВ

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУЛГАЙЛАХ, ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ ЮУ ХИЙСЭН, ЦААШИД ЯАЖ ТАСЛАН ЗОГСООХ ТАЛААР АСУУЛГА ТАВИВ

Сүүлийн жилүүдэд хүүхэд хулгайлах, хүн сураггүй алга болох үүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд сураггүй алга болох тохиолдол өсч, тухайн үйлдлийн ард хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй байна.

Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг нь дэлхийд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс хамгийн хүнд гэмт хэргийн нэгд тооцогдож, хар тамхи, хүн амины гэмт хэргээс ч илүү хариуцлагын хүнд зохицуулалттай байхаар хуульчлагдсан байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хуульд эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт 2-15 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байтал хүн худалдаалах, хүн хулгайлах гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байна.

Үүнийг Үндсэн хуулиар олгогдсон хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах эрхийг эд хөрөнгөтэй байх эрхээс дордуулан үзсэн, үр дүн багатай хуулийн зохицуулалт гэж үзэхээр байна.

Иймд хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийн эсрэг юу хийсэн, цаашид яаж таслан зогсоох талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан УИХ-ын гишүүний асуулга тавив.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler