|
Видео

Шинэ мэдээ

Хуурамчаар автомашины дугаар олгох зөрчил гаргасан ЗТХЯ-ны мэргэжилтнийг хэргийг шалгаж дуусчээ

Хуурамчаар автомашины дугаар олгох зөрчил гаргасан ЗТХЯ-ны мэргэжилтнийг хэргийг шалгаж дуусчээАвлигатай тэмцэх газраас Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Н.Батсүхийн хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. н.Батсүх нь ЗТХЯ-ны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн юм.

Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Авто тээврийн Үндэсний төвд ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр серверт нэвтэрч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд хуурамч мэдээлэл оруулах, хуучин байсан зарим мэдээллийг устгаж өөрчилж байсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж. Тодруулбал, өнгөрөгч оны долоогоос арванхоёрдугаар сард тэрбээр яамныхаа төв серверт нэвтэрч, Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг Хятадын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан нь тогтоогдсон байна. Прокурорын байгууллагаас ЗТХЯ-ны мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлэх аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.