|
Видео

Шинэ мэдээ

Норвегид зохион бүтээж, үйлдвэрлэсэн анхны пуужинг сансарт хөөргөжээ

Норвегид зохион бүтээж, үйлдвэрлэсэн анхны пуужинг сансарт хөөргөжээ

Норвегичүүд өөрийн оронд зохион бүтээж, үйлдвэрлэсэн анхны пуужингаа сансарт хөөргөжээ. Пуужингийн өртөг 10,5 сая евро болсон тухай телевизийн "NRK" суваг мэдээлсэн байна. 
Норвегийн Nammo компанийн зохион бүтээж, үйлдвэрлэсэн хөдөлгүүр бүхий уг пуужинг орон нутгийн цагаар 14.17 цагт Андойя сансрын судалгааны төвөөс хөөргөжээ. Өмнө нь хөөргөж байсан пуужингуудад гадаад орнуудад үйлдвэрлэсэн хөдөлгүүрүүдийг суурилуулж байсан аж.
Пуужин далайн дээгүүр 107 км зайг туулж нисээд атмосферийн давхаргаас гарсан байна. Норвегийн анхны пуужин нь шингэн болон хатуу түлшээр ажилладаг гибрид хөдөлгүүртэй Европ дахь анхны пуужин аж.
Пуужингийн жин нь 800 кг, урт нь 9 м бөгөөд овор хэмжээ багатай учраас сансрын тойрог замд байх боломжгүй бөгөөд далайд аюулгүйгээр унах ёстой юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.