|
Видео

Шинэ мэдээ

"Үнэлгээ консалтинг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

"Үнэлгээ консалтинг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Хөтөлийн "Цемент шохой” ХК Улаанбаатар хотод терминал болон тээрмийн цогцолбор байгуулахад шаардагдах эхний ээлжийн санхүүжилтыг босгох зорилгоор хаалттай хүрээнд 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.0 сая ширхэг энгийн хувьцаа нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна. Компанийн ТУЗ-ийн энэхүү шийдвэрийг Хороо хуралдаанаараа хэлэлцээд, нэмж гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр болжээ. Ингэснээр "Цемент шохой” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2 876 840 893 ширхэг хувьцаатай болж байна. Хорооны мөн өдрийн хуралдаанаар "Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 450.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 5.0 тэрбум төгрөг болгон компанийн бүтэц, бүртгэлд өөрчлөлт оруулсан аж. Хороо 2016 онд 236 тоот тогтоол гарган, ердийн даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг таван тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийнхыг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх хугацааг 2018 онд хангаж дуусгахаар заасан.

"Улаанбаатар хотын даатгал” ХХК хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснээр уг тогтоолын хэрэгжилт 90 хувьтай болж байна. Түүнчлэн хуралдаанаар, "Инвескор капитал” ХХК-д үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, "Завхан нөхөрлөл”, Хужиртайн булгийн ундарга”, Дэлгэрэн арвижих капитал” хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүр гурван жилээр сунгав. Холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангаж, зөрчил дутагдлаа өгсөн хугацаанд арилгасан "Мэжик капитал ББСБ” ХХК-ийн түр түдгэлзүүлээд байсан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, "Үнэлгээ консалтинг” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүллээ. Мөн "Эй Эс Ай Би” ХХК-ийн даатгалын зуучлагчийн, "Их Монгол инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler