|
Видео

Шинэ мэдээ

ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИРҮҮЛЭЭГҮЙ ББСБ-УУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИРҮҮЛЭЭГҮЙ ББСБ-УУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

 

Энэ оны хоёрдугаар улиралд Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/ найман банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-д шинээр тусгай зөвшөөрөл олгож, 1 ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт ББСБ-уудын тоо 533-д хүрсэн байна.


ББСБ-уудын 515 буюу 96.6 хувь нь хоёрдугаар улирлын тайлан, мэдээгээ хугацаанд нь бүрэн ирүүлсэн байна. Харин нэр бүхий 11 ББСБ өмнөх үеийн, 7 ББСБ эхлэлтийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагджээ.

"Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Хороонд ирүүлээгүй ББСБ-ууд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.2, 7.7.-д ББСБ санхүүгийн тайлан мэдээгээ хугацаанд нь Хороонд ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler