|
Видео

Шинэ мэдээ

“Сэлэнгэ” сургуулилтын үеэр танкийн биатлоны тэмцээнийг анх удаа зохионо

“Сэлэнгэ” сургуулилтын үеэр танкийн биатлоны тэмцээнийг анх удаа зохионо

Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ” цэргийн хээрийн сургуулилтад оролцох цэргүүд анх удаа "Танкийн биатлон”-ы тэмцээнд хүчээ сорино гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.
"Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2018” цэргийн сургуулилтад хоёр орны цэргийн алба хаагчид танкийн шилдэг экипаж болохын төлөө анх удаа өрсөлдөнө. Ерөнхий цэргийн командлалаас уг тэмцээнийг амжилттай зохион байгуулахын тулд Буриадын цэргийн хээрийн сургуулилтын "Бурдун” талбайн замуудыг өргөтгөж, сайжруулах шийдвэр гаргалаа” гэж тус цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.  
Жил бүр зохион байгуулдаг Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ” сургуулилтыг энэ жил Буриадын "Бурдун” талбайд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 12-ны хооронд хийнэ. Энэ жилийн сургуулилтад 1000 гаруй цэргийн алба хаагчийг оролцуулахаар төлөвлөж байна.
Сургуулилтын ид үед оролцогч орнуудын цэргүүд террористуудтай хамтран тэмцэх, агаарын десантын цэргүүдтэй үйл ажиллагаагаа нэгтгэх тактикийг боловсруулна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler