|
Видео

Шинэ мэдээ

Чойжин ламын сүм музейн газрыг чөлөөлөх захирамж гаргалаа

Чойжин ламын сүм музейн газрыг чөлөөлөх захирамж гаргалаа

Нийслэлд ирсэн зочид, жуулчдын нүүрийг тахалдаг цөөн хэдэн газруудын нэг нь Чойжин ламын сүм музей. Уг нь тус музейн хамгаалалтын газрыг 2га гэж заасан 2001 оны Засгийн газрын тогтоол 2010 онд биеллээ олж газрын гэрчилгээ, кадастрын зурагтай болжээ. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2000 оны нэгдүгээр сарын 24-ний захирамжаар тус хамгаалалтын бүсэд 0.36 га газрыг 2 жилээр амины орон сууцны зориулалтаар нэр бүхий иргэдэд ашиглуулахаар болсон байдаг юм. Засаг дарга 8 сарын дараа шийдвэрээ хүчингүй болгосон ч тухайн газарт баригдсан хоёр давхар барилга өдийг хүртэл байсаар байв.

 

Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, газар чөлөөлөхийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, уг ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид даалгажээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler