| |
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
"Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбарын агентлаг, харьяа газруудын удирдлагуудтай уулзаж нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуул” гээд "Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах, 15-нд нь улсын комисст хүлээлгэж өгөх, Нийслэлийн иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.