| |
Видео
Шинэ мэдээ
Бүлэглэн хулгай хийдэг эмэгтэйчүүдийг баривчиллаа
Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэр Зайсан орчмын дэлгүүрүүдээс бүлэглэн хулгай хийдэг эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Шалгалтаар дээрх эмэгтэйчүүд нь хагас жилийн дотор нийт 50 гаруй удаа хулгай хийсэн нь тогтоогдсон гэх ба тэднийг өнгөрөгч амралтын өдөр үйлдэл дээр нь баривчилсан байна. Сэжигтэн этгээдүүд нь үнэтэй брендийн хувцас өмсөж, томоохон дэлгүүрүүдээр явж бүлэглэн хулгай хийдэг байсан ажээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд нийт хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Ийнхүү бүлэглэн үнэтэй бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээс хулгай хийдэг бүсгүйчүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.