|
Видео

Шинэ мэдээ

Дуучин Ж.Эхдэнэцэцэгийн "Ээждээ өргөх эгшгэн цацал" кино концерт үзэгч түмэнд хүрч эхэллээ

Дуучин Ж.Эхдэнэцэцэгийн "Ээждээ өргөх эгшгэн цацал" кино концерт үзэгч түмэнд хүрч эхэллээ

Дуучин Жанчивын Эрдэнэцэцэгийн "Ээждээ өргөх эгшгэн цацал” кино концертыг дуу хууранд дуртай Монгол түмэндээ ийн хүргэж байгаадаа таатай байна.

Дуучин Ж.Эрдэнэцэцэг нь хүний нутагт багагүй хугацааг хөдөлмөрлөж өнгөрөөсөн ч түүний эх нутаг, элгэн садан, хамгаас хайртай ижийгээ санасан сэтгэл нь урлагт эргэлт буцалтгүй хөл тавихад нь нөлөөлсөн гэдэг.

Тэрээр ээжтэйгээ хамт суугаад дуулахыг их хүсдэг байсан ч энэ эгэлхэн бөгөөд хамгийн том, хамгийн аз жаргалтай хүсэл нь нэгэнт биелхээргүй болсон нь гунигтай. Гэвч тэрээр тэнгэрт мордсон хайрт ээждээ дуун цацал таслалгүй өргөж байхаар шийдсэн нь үнэхээр гайхалтай бас хайрламаар.

Хүн ижийгээ бодох бүрт, "ЭЭЖЭЭ” хэмээн дуудах төдийд муу бүхэн хажуугаар нь өнгөрдөг гэдэг. Тиймээс Монголын бүх сайхан ээжүүдийг бодон, дуундаа шингээж, олон сайхан уран бүтээл туурвиарай гэж хүсье.

Сайхан хоолойтой, эгэлгүй дуучин бүсгүйдээ удахгүй болох анхны бие даасан "Намрын дурдатгал” тоглолтод нь өндөр амжилт хүсье. Мөн урлагийн бурхан тэнгэр мөнхөд ивээх болтугай!

Нийтэлсэн:М.Март

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.