|
Видео

Шинэ мэдээ

Цагдаагийн дарга нарыг ШИНЖЭЭЧ нарын хэрэгтэй холбогдуулан саатуулсан гэв

Цагдаагийн дарга нарыг ШИНЖЭЭЧ нарын хэрэгтэй холбогдуулан саатуулсан гэвАвлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг саатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Харин түүнийг ямар хэрэгт холбогдуулан ийнхүү саатуулсан талаар тодруулахад "Хошууч Г.Алтан-Очир нарыг бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн” гэлээ.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн алба хаагч нарыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээллээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler