![]() |
Видео
Шинэ мэдээ
ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА НАР АВЛИГЫН ХЭРГЭЭР СААТУУЛАГДЖЭЭ

Өнгөрсөн өвөл бусдаас авлига авсан замын цагдаагийн алба хаагчийг тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байдаг юм. Харин олон жилийн өмнө самрын хэрэгт холбогдсон цагдаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө цагдаагийн газрын удирдлагууд авлига хээл хахуулын хэрэгт холбогдож, цагдан хоригджээ.
Тодруулбал, Ховд аймгийн цагдаагийн газрын дарга Г, СХД-ийн III хэлтсийн дарга Б нарыг бусдаас их хэмжээний ам.доллар авлигад авсан байж болзошгүй гэсэн хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.
Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад "Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хахууль авсан хэргүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа нь үнэн” гэлээ.
Хууль бус наймаагаараа гаршсан "Нуурын” Чинбаа гэх этгээдтэй дээрх хоёр цагдаагийн газрын дарга нар холбоо сүлбээтэй байсан гэнэ. Ховд аймагт хууль бус ажилдаа цагдаагийн дарга нарыг дайчилсан бөгөөд тэдэнд шагнал урамшуулал болгож мөнгө төгрөг өгсөн сурагтай гэнэ. Үүнийг нь холбогдох газраас шалгаж эхэлжээ.
https://paparatsi.mn/lqd
