|
Видео

Шинэ мэдээ

АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай

АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Сансрын цэргийн хүчин байгуулах үйл ажиллагаанд эхний таван жилд 12.9 тэрбум ам.доллар зарцуулна гэж тус улсын Агаарын цэргийн хүчнээс гаргасан төлөвлөгөөнд дурджээ.
Өнгөрсөн наймдугаар сард Цагаан ордноос Сансрын цэргийн хүчин байгуулах төлөвлөгөөг танилцуулах үеэр АНУ-ын Батлан хамгаалах яамны Нарийн бичгийн даргын орлогч Патрик Шанаханаас уг ажилд хэр их хэмжээний мөнгө зарцуулах тухай асуухад хариулт өгөхөөс татгалзсан билээ.
2020 онд Сансрын цэргийн хүчний төв байрыг байгуулах эрх болон мөнгийг олгох хүсэлтийг Конгресст өргөн барих саналыг Агаарын цэргийн хүчний Нарийн бичгийн дарга Хизер Уилсон гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан түүний бичсэн төлөвлөгөөнд дээрх тооцооллыг дурджээ.
"Сансрын цэргийн хүчин байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн. Бидний зорилго бол ОХУ болон БНХАУ-тай уг салбарт өрсөлдөх явдал юм” гэж тэрбээр төлөвлөгөөндөө дурджээ.
Сансрын цэргийн хүчин байгуулах эрхийг Конгрессын хурлаар батлах бөгөөд Д.Трампын Засаг захиргаа уг саналыг ирэх жил Конгресст өргөн барих төлөвтэй байна.
Уг хүчнийг байгуулахад эхний жил 3.3 тэрбум ам.доллар, таван жилд 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай гэж төлөвлөгөөнд дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler