|
Видео

Шинэ мэдээ

Хойд Дакота муж улс нефть олборлолтоор Венесуэлийг гүйцэж түрүүлэв

Хойд Дакота муж улс нефть олборлолтоор Венесуэлийг гүйцэж түрүүлэв

АНУ-ын Хойд Дакота муж улс 7 дугаар сард газрын тос олборлолтоор шинэ дээд амжилт тогтоосноор Венесуэлийг гүйцэж түрүүлсэн тухай "Блүүмбэрг” агентлаг мэдээллээ.
Тус муж улс дахь "занарын муж” гэгддэг Баккен-д 7 дугаар сарын туршид нэг хоногт 1,27 сая торх газрын тос олборлож байсан нь Венесуэль улсын үзүүлэлттэй харьцуулахаар хэмжээнд хүрчээ. ОПЕК-ийн эх сурвалжийн мэдээллээр, Венесуэль улсад 8 дугаар сард өдөрт 1,24 сая торх газрын тос олборлосон нь 2016 оны эхэн үеийн олборлолтын тал хувь нь юм.
8 дугаар сард АНУ-д занарын нефтийн олборлолт эрчимтэй өссөнөөр 1999 оноос хойш анх удаагаа Орос улсыг гүйцэж түрүүлэн, дэлхийн хамгийн том олборлогч улс болжээ. АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн газрын /EIA/ мэдээллээр, 8 дугаар сард тус улсад газрын тос олборлолтын хэмжээ хоногт 10,9 сая торх байсан нь 6 дугаар сартай харьцуулахад 120 мянган торхоор өссөн үзүүлэлт юм. 
Харин Венесуэль улсад улс төр, эдийн засгийн хурц хямрал болж буй энэ үед газрын тосны олборлолт эрс буурч байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler