|
Видео

Шинэ мэдээ

ЗТХЯ-ны газрын даргын үүрэг гүйцэтгэгчдийг томилжээ

ЗТХЯ-ны газрын даргын үүрэг гүйцэтгэгчдийг томилжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэнтэй холбоотойгоор тус яамны газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөл тэдний оронд томилох хүмүүсийг тодруулахаар сонгон шалгаруулалт явуулаад байгаа юм. Сонгон шалгаруулалтын дүн гартал үүрэг гүйцэтгэгчдийг томилсон байна. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Ж.Гантөмөр нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бол А.Батболд нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн анхны даргаар ажиллаж байжээ. Д.Доржханд нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар өмнө нь ажиллаж байсан юм байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler