|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ, ОХУ-д төвтэй хоёр компанид АНУ хориг арга хэмжээ авчээ

БНХАУ, ОХУ-д төвтэй хоёр компанид АНУ хориг арга хэмжээ авчээ

Умард Солонгос руу хориотой бараа материал нийлүүлж буй асуудлыг зогсоох зорилгоор БНХАУ болон ОХУ-д төвтэй мэдээлэл технологийн хоёр компанид АНУ хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар уг хоёр компанийг Умард Солонгос үүсгэн байгуулсан байна.
АНУ-ын Сангийн сайдын туслах Маршалл Биллингсли Төлөөлөгчдийн танхимын байнгын хорооны хуралдааны өмнө мэдэгдэл хийжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ, "Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаас хойш АНУ Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ хэвээр хадгалсаар байгаа. Умард Солонгос цөмийн зэвсгээсээ ангижрах хүртэл бид тус улсад шахалт үзүүлсээр байх болно" гэж дурдав.
АНУ цаашид Умард Солонгост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд тус улстай харилцаж буй Хятадын банкуудад хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж АНУ-ын зарим хууль тогтоогчид уриалсан байна.
Харин Маршалл Биллингсли энэ талаар, зарим банктай бид энэ асуудлаар хэлэлцэж, нааштай үр дүн гараад байгаа гэж дурдаад, Умард Солонгос болон БНХАУ хоорондын худалдаа, БНХАУ-ын харьяа усанд явагдаж буй хөлөг онгоцноос хөлөг онгоц руу бараа бүтээгдэхүүн шилжүүлэх хориотой үйл ажиллагаанд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагаанд БНХАУ-ын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler