|
Видео

Шинэ мэдээ

Орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахим хурал хийв

Орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахим хурал хийв

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд нар 21 аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй цахим хурлыг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.

Хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсон, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах, Онцгой байдлын газарт Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангах үүрэг даалгавар өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler