| |
Видео
Шинэ мэдээ
Тариаланчид шинэ ургацын дээжээ хэрэглэгчдэд хүргэнэ
ХХААХҮЯ-наас "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор "Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-24-нд Мишээл экспо төвд зохион байгуулна.
Дээрх арга хэмжээг хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах боломж бүрдүүлдэгээрээ онцлогтой.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний "Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын "Алтан намар” өргөтгөсөн худалдаа болох аж. Мөн "Хэрэглэгч танаа” болон "Алтан намар" амтат талх, "Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, "Мах, сүүний анхдугаар аян”, "Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулах юм байна.
"Намрын ногоон өдрүүд”-ийн хүрээнд:
"Мах, сүүний анхдугаар аян"-ы үр шим, үзэсгэлэн худалдаа
"Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг
"Та сүүгээ уусан уу” сэдэвт хэлэлцүүлэг
Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаарх танилцуулга
Талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга
"Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг
"Жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд "Хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ
"Хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа
Орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааг танилцуулах арга хэмжээ
"Алсыг хар-Органикийг сонго” хэлэлцүүлэг, арга хэмжээ
"Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг
Хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа
Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, Үйлдвэртэй танилцах аялал
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг