| |
Видео
Шинэ мэдээ
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток хотноо эхэллээ
ОХУ-ын зүүн нутгийн боомт хот болох Владивостокт мягмар гарагт эхэлсэн Дорнын эдийн засгийн 4-р чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын удирдагчид, бизнесийн салбарын манлайлагчид оролцож байна.
"Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд гурав хоног үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад 60 гаруй орны олон мянган төлөөлөгч оролцож байгаа юм.
Алс дорнод бүс нутгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгслүүд хийгээд амьдрах нөхцлийг сайжруулах арга хэмжээнүүд зэрэг сэдвээр чуулга уулзалтад оролцогчид санал бодлоо солилцох ажээ.
Чуулга уулзалтын үеэр соёл, спорт болон боловсролын хөтөлбөрүүдийг мөн зохион байгуулах юм.
Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцож байгаа ажээ. Хятадын удирдагч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа оролцож буй нь энэ юм байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг