|
Видео

Шинэ мэдээ

Д. Майцэцэг: Миний хувьд хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан байдаг. Харин тэрхүү мэдээллийг анх "News channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон билээ.

Гэвч УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Майцэцэг УИХ-ын гишүүний ёс зүйг хөндөж, ёс бус үйлдлийг нь олон нийтэд илчилж, ажлаа хийснийхээ төлөө яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал болж байна. Шүүх хурлын тов 14.00 цагт товлогдсон бөгөөд хуралд Г.Бахытгүл онлайнаар оролцох аж. Энэ асуудлаар сэтгүүлч Д.Майцэцэг хэвлэлийнхэнд  байр сууриа  илэрхийллээ.


Тэрбээр” Хоёр сарын өмнө Эрүүгийн хуулийн 13.10.1, 13.11.1 гэсэн зүйл ангиар намайг буруутгасан. Энэ зүйл анги нь мэдээллийг хууль бусаар олж авсан, хувь хүний нууцад халдсан гэсэн зүйл анги байгаа. Ингээд эл хэрэг явсаар байгаад 13.10.1-д заасан зүйл анги хүчингүйд тооцогдсон. Өөрөөр хэлбэл мэдээллийг хууль бусаар олж аваагүй гэдэг нь баталгаатай үлдсэн.Би мэдээллийг хууль ёсоор олж аваад үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу олон нийтэд УИХ-ын гишүүн Мурат нь ёс зүйгүй үйлдлийг дэлгэх нь зөв гэсэн үүднээс эмэгтэй хүнийг өмөөрч, хамгаалаад дээрх  мэдээллийг тараасан. Гэтэл хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл гэж үзээд эргүүлээд намайг яллагдагчаар татлаа. УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор би энд дуудагдсан. Миний хувьд хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Тийм учраас хууль хяналтын байгууллага эл хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler