|
Видео

Шинэ мэдээ

Террорист бүлэглэлийн толгойлогч Ж.Хаккани нас баржээ

Террорист бүлэглэлийн толгойлогч Ж.Хаккани нас баржээ

"Хакканигийн сүлжээ” гэдэг террорист бүлэглэлийг үүсгэн байгуулагч Жалалуддин Хаккани нас баржээ. Энэ тухай Афганистаны телевизийн 1TV суваг "Талибан” хөдөлгөөнөөс гаргасан мэдэгдлийг иш татан мэдээлсэн байна.  
Мэдээлэлд дурдсанаар, сүүлийн хэдэн жилийн турш Хаккани хүнд өвчинд нэрвэгдэж, хэвтэрт байжээ.
"Хакканигийн сүлжээ” бүлэглэл нь Афганистан дахь Америкийн цэргийн баазууд болон Афганистаны засгийн газрын объектууд руу байнга дайрч байсан тул АНУ-ын эрх баригчид тус байгууллагыг "террорист бүлэглэл” гэж зарласан байна. Хакканигийн зэвсэгт этгээдүүд 2012 онд Кабул дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу дайрч байжээ. "Хакканигийн сүлжээ” нь "Талибан” болон "Аль-Каида” бүлэглэлүүдтэй нягт холбоотой байдаг аж.
 
Б.Адъяахүү  
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler