| |
Заамар сумын иргэд АМГТГ-ыг “Эко алтан Заамар” компанийн талд үйлчлэхээ зогсоохыг шаардав
Төв аймгийн Заамар сумын иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Л.Амгалан баяр ”Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн газар нутгийн 75 хувийг эзэлж байгаа. Тус газарт нутаг хайгуул явуулж нөхөн сэргээлт хийж орон нутаг хүлээлгэж өгч байгаа нэг байхгүй байна. Харин Алт 2 хөтөлбөрийн хүрээнд Туул голын хамгаалалтын бүс малчдын өвөлжөө хаваржаа бэлчээр болон ашигт малтмалын тухай хуулиар хориглосон орон нутгийн тусгай хамгаалалтай газар нутаг болох 21 мянган га талбайд хайгуулыг хууль зөрчин хийж байна. Манай орон нутгийн иргэд энэ асуудалтай тэмцэж байна "гэлээ.
Харин Хайлааст багийн төлөөлөгч Отгонбаяр "Төв аймгийн Заамар сумын Хайлаастын гуравдугаар багийг нутаг, Их тохойрол гэх газарт Эко алтан Заамар компанид MV-007712 тоот 2534 га талбай бүхий ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тус компани тавдугаар сараас хойш үйл ажиллагааг явуулахдаа бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ асуудлыг сумын иргэд эсэргүүцсэн. Мөн холбогдох яам тамгийн газрууд ирж шалгалт хийн Байгал орчин ногоон хөгжлийн яаманд 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг гаргаж АМГТГ-т хүргүүлсэн байдаг. Гэвч АМГТГ-аас энэ сарын 8-ны өдрийн 7/5498 тоот албан бичгээр MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийг 56.4 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн баримт материалыг хянан үзнэ үү” гэж БОАЖЯ-д хариу бичиг хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл БОАЖЯ-аас гаргасан шийдвэрийг үл харгалзан АМГТГ-аас уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа "Эко алтан Заамар " ХХК-ийн тайлбарыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоохгүй байна гэдгийг хэлж байна. Иймээс бид АМГТГ болон Мэргэжлийн хяналтын газарт шаардлага хүргүүлж байна.
АМГТГ-т: БОАЖЯ-аас хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэн Төв аймгийн заавар сумын нутаг Байгаль хамгаалах тухай хууль, Ашигт малталтын тухай хууль, гол мөрний урсах бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн, сан бүхий газарт ашигт малтмалын хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа "Эко алтан Заамар” ХХК MV-007712 тоот 2534 га талбай бүхий ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас шаардаж байна гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Заамар сумын Хайлааст багт уул уурхайн олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй. Тэгсэн хэрнээ "Алт 2” хөтөлбөрийн хүрээнд малчдын бүс нутаг, бэлчээр Туул голын хамгаалалттай тусгай газарт 21 мянган га талбайд хайгуулын лицензийн зөвшөөрлийг хүч түрэмгийлэн хууль бусаар олгосон байгаа юм . Тухайлбал, Эко алтан Заамар компани туул голын хамгаалалтын бүсэд хууль зөрчиж байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, техник эдийн засгийн үндэслэлгүй, байгаль орчны менежментийн төлөвлөөгүй үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн байгаа.Гэтэл АМГТГ-аас шаардлагыг биелүүлэхгүй байна. Яамнаас давсан эрх мэдэлтэй АМГТГ Эко алтан Заамар компанийн талд үйлчлэхээ зогсоохыг шаардлаа.
эх сурвалж:undesten.mn