| |
Видео
Шинэ мэдээ
Нийслэлийн 28 сургуулийн багш нар ажил хаялт зарлажээ
Боловсролын салбарын ажилтнууд Засгийн газраас гаргасан цалин нэмэх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлж өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдрөөс ажил хаях тухайгаа мэдэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 28 сургуулийн багш нар ажил хаяжээ.
Бусад сургууль, цэцэрлэгүүд болон орон нутгийнхан 100 хувь хичээлээ эхлүүлсэн байна.
Ажил хаялт зарласан 28 сургууль:
Хан-Уул дүүрэг
- 18 дугаар сургууль
- 26 дугаар сургууль
- 34 дүгээр сургууль
- 41 дүгээр сургууль
- 115 дугаар сургууль
- 118 дугаар сургууль
- 12 дугаар сургууль
- 28 дугаар сургууль
Сонгино хайрхан дүүрэг
- 9 дүгээр сургууль
- Ирээдүй цогцолбор Нэгдүгээр ахлах сургууль
- Ирээдүй цогцолбор Хоёрдугаар ахлах сургууль
- Ирээдүй цогцолбор Нэгдүгээр дунд сургууль
- Ирээдүй цогцолбор Нэгдүгээр бага сургууль
- Ирээдүй цогцолбор Хоёрдугаар дунд сургууль
- Ирээдүй цогцолбор Хоёрдугаар бага сургууль
- Ирээдүй цогцолбор Гуравдугаар бага сургууль
Баянзүрх дүүрэг
- 44 дүгээр сургууль
- 53 дугаар сургууль
- 79 дүгээр сургууль
- 84 дүгээр сургууль
- 85 дугаар сургууль
- 92 дугаар сургууль
- 97 дугаар сургууль
- 102 дугаар сургууль
- Амгалан цогцолбор
Баянгол дүүрэг
- 93 дугаар сургууль
- Эрдмийн өргөө цогцолбор сургууль
- 73 дугаар сургууль
Ажил хаялтын талаар МҮЭ-ээс өнөөдөр 14.00 цагт хэвлэлийн бага хурал хийх юм.