|
Видео

Шинэ мэдээ

Г.ЧАНЦАЛМАА: Манай ӨЭМТөв өрхийн 16800 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багаар үзүүлж байна

Г.ЧАНЦАЛМАА: Манай ӨЭМТөв өрхийн 16800 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багаар үзүүлж байна

Өрхийн эрүүл мэндийг дэмжих жилтэй холбогдуулан манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 23-р хорооны Нэмүүлэн ӨЭМТөвийн дарга Г.Чанцалмаатай ярилцахаар түүнийг зорьсон юм.

-Сайн байна уу? "НЭМҮҮЛЭН” ӨЭМТөвөө болон өөрийгөө танилцуулахгүй юу? 

Манай өрхийн эрүүл мэндийн төв нь анх 2007 оны 02 сарын 21-нд тус дүүргийн 10 дугаар хороог Засаг захиргааны шинэ хуваарийн дагуу хувааж 23 дугаар хороог байгуулахад "Цэн Оюу” өрхийн эмнэлгээс 3 эмч, 3 сувилагчтай "Нэмүүлэн” БГБХН нэртэй байгуулагдсан. Миний хувьд Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 11 дэхь жилдээ ажиллаж байна.

Одоо их эмч 9 сувилагч 7, нягтлан бодогч-1, нийгмийн ажилтан 1, лавлагааны ажилтан 1, үйлчлэгч 1, нийт 21 ажилтантай . Хорооны 4303 өрхийн 16800 хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багаар үзүүлж байна.

-Байршилын хувьд дүүргээсээ хэр хол байдаг вэ?

Нэмүүлэн ӨЭМТөв  газар нутгийн хувьд  Баянзүрх дүүргийн 9,10,28-р дугаар хороодтой хиллэн Улиастайн гүүрнээс  Хужирбулангийн Хар хошууг хүртэл үргэлжилж нийт  2538.48 га газар нутагтай,  дүүргээсээ 11 км зайтай оршдог. Хотын захад байрлалтай бөгөөд хүн амын тоо жил бүр нэмэгдэж байдаг. Захын  хэсгийн айл өрхүүд нь  өрхийн эрүүл мэндийн төвөөс  5 км  алслагдсан байдаг.  

-2018 оныг өрхийн эрүүл мэндийг дэмжих жил болгосон. Энэ жилийн хувьд хийсэн онцлох ажилаа танилцуулаач?

Олон улсын сувилагч нарын баярыг угтан "Сувилагчийн нэг өдөр" зохион байгуулж, Артерийн даралт хэмжих, цусанд сахар үзэх, Элэгний В,С вирус тодорхойлох зэргээр нийт 48 иргэнд үйлчилсэн. Сувилахуйн багаас "Хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулья" сэдэвт үзүүлэх сургуулийг ЭХЭМҮТ-ийн сувилахуйн алба, ХЭЯТТ, ХБЭЭСТ, НЭСТ, ЧХХМЗТ, ЭСХЭЭСТ, БЗДЭМТ-ийн сувилахуйн албатай хамтран 2018 оны 04 сарын 24-ны өдөр амжилттай зохион байгуулсан. 

-Өрхийн эмнэлэг дээр ямар шинжилгээнүүдийг хийж байна? 

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 15-65 насны иргэдэд элэгний В,С илрүүлэх шинжилгээ, жирэмсний эмэгтэйчүүдийн тэмбүү илрүүлэх шинжилгээ, умайн хүзүүний эсийн шинжилгээг хийдэг. 

-Гурвалсан гэрээний биелэлтээ хэр шалгуулсан бэ? 

Манай хамт олон гэрээний биелэлтээ тогтмол 90-ээс дээш хувьтай дүгнүүлж ирсэн. 2018 оны эхний хагас жилийн гэрээний ажлын биелэлтээ шалгуулж 94,5 хувийн үнэлгээтэй дүнүүлсэн.

-Өрхийн эмнэлэгт ямар хүндрэл гардаг вэ? 

 Манайх автомашингүй учир сорьц тээвэрлэх, вакцинаа татах зэрэгт хүндрэлтэй байдаг. Мөн хүн ам ихтэй хороо учраас нарийн мэргэжлийн эмч нар ялангуяа эхо, зүрх судас, мэдрэлийн эмчийн цагууд ачаалалтай байдаг даа.

-Баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье! 

-Уншигч та бүхэнд "Нэмүүлэн" ӨЭМТөвтэй танилцсан фото сурвалжлага хүргэж байна

-Танай хамт олонд ажлын амжилт хүсье! 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler