|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улс эхний долоон сарын байдлаар 20 мянга гаруй тонн мах экспортолжээ

Монгол Улс эхний долоон сарын байдлаар 20 мянга гаруй тонн мах экспортолжээ

Манай улс долдугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
Тодруулбал зургадугаар сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсч, орлого 14,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд сард дунджаар 3281.5 тонн мах экспортолж буй тооцоо гарчээ.
Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, адууны махны экспорт 1.4 дахин, хонины болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2,6 дахин нэмэгджээ. Ийнхүү махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, "Мах, сүүний анхдугаар аян” амжилттай хэрэгжиж буйн илрэл хэмээн албаныхан үзэж байна.  
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler