| |
Видео
Шинэ мэдээ
Монгол Улсын 35 иргэн БНХАУ-д хоригдож байна
Монгол болон Хонконг гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хэлэлцээрийг 2016 онд, Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан билээ.
2018 оны тавдугаар сарын байдлаар Хонконгт Монгол Улсын 35 иргэн хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт болсон Монгол болон Хонконгийн төлөөлөгч хоорондын уулзалтын үеэр хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг баталж, парламентад өргөн барьсан байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд гадаадад зорчих нь ихэссэний зэрэгцээ тэдний гэмт хэрэг үйлдэх тоо нэмэгдээд байгаа юм. Үүний улмаас БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутаг болох Хонконг, Макаотой хэлэлцээр байгуулах шаардлагатай болсон юм.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг