|
Видео

Шинэ мэдээ

Барилгыг нь буулгасан гурван сургууль, 13 цэцэрлэгийн хүүхдүүд хаачих вэ?

Барилгыг нь буулгасан гурван сургууль, 13 цэцэрлэгийн хүүхдүүд хаачих вэ?

Нийслэлийн хэмжээнд гурван сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж байгаа аж.Тиймээс өнгөрсөн хичээлийн жилд 16 сургууль гурван ээлжээр хичээлээж байсан бол энэ жил 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна.

Буулгаж байгаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хаана шилжүүлэн сургах болон үндсэн сургууль, цэцэрлэг нь хэзээ ашиглалтад орох талаар мэдээллийг Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад "НБГ-аас буулгаж байгаа сургууль цэцэрлэгт харьяалагдах хүүхдүүдийг ойролцоо байрлах сургууль, цэцэрлэгүүд рүү хуваарилсан байгаа. Буулгасан сургууль цэцэрлэгийн хүүхдүүд аль сургуулийн байранд хичээллэх талаар мэдээллийг тухайн сургууль цэцэрлэгийн удирдлагууд эцэг, эхчүүдэд өгөх үүрэг аваад ажиллаж байна.
25 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгахаар төлөвлөөгүй байсан хэдий ч МХЕГ-аас цэцэрлэгийн барилгын суурийн бүтцэд өөрчлөлт гарсан байгаа учраас барилга ашиглалтыг зогсоо гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу барилга ашиглалтыг зогсоож, хамран сургах тойргийн дагуу тус цэцэрлэгт хамрагддаг 130 гаруй хүүхдийг ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хувааж оруулахаар болоод байна.
2018-2019 оны улсын төсөвт сууж, буулгасан барилгууд ирэх хичээлийн жилд хүүхдүүдээ авна. Харин ХУД-ийн 75 дугаар сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина. Тэдний зүгээс 75 дугаар сургуулийг 2020 оны есдүгээр сард хүлээлгэж өгнө гээд байгаа” гэлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Боловсролын салбарт маш олон шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа учраас манай яамныхан амралтгүй ажиллаж байна. Хавар хичээл сургууль тарах үеэр сургуулийн орчинд хүүхдийн амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг хоёр удаа нэгдсэн уулзалтад хамруулсан. Мөн бүх сургууль цэцэрлэгийн орчинг хүүхдэд аюулгүй ээлтэй байлгах чиглэлээр үүрэг даалгаварыг өгч ажилсан.
Манай яамны хувьд хамгийн их бүтээн байгуулалтын ажилтай байгаа. Тодруулбал, энэ хичээлийн жилээс эхлээд он дамжин хэрэгжих 280 төслийн 80 гаруй хувьд тендер зарлагдсан. Тендерт ялагдсан компаниуд ихэнх тохиолдолд Сангийн яаманд гомдол гаргадаг учраас ялсан компанитай гэрээ байгуулах ажил удаашралтай байна. Гэсэн ч тендерт ялсан компаниудын 60 орчим хувьтай гэрээ байгуулсан байгаа. Бидний зүгээс ажлаа аль болох хурдан явуулж 2019-2020 оны хичээлийн жилд 27 сургуулийн өртгөтгөл, 142 шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээнэ гэсэн зорилт тавиад явж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler