|
Видео

Шинэ мэдээ

Пак Гын Хед 25 жил хорих ял оноожээ

Пак Гын Хед 25 жил хорих ял оноожээ

Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн "ойр дотнын хүмүүс нь улс төрд хөндлөнгөөс оролцсон” хэргээр БНСУ-ын дээд шүүх энэ сарын 24-нд дахин хуралджээ. Өмнөд Солонгосын Ерөнхий шүүгч өмнөх удаагийн шүүх хурлын шийдвэрийг хүндрүүлж буюу Пак Гын Хегийн эдлэх ялыг 25 жил хүртэл сунгаж, 20 тэрбум воны торгууль оногдуулсан байна. Сөүл хотын тойргийн шүүхэд ээлжит шүүх хурал болж, дахин эрүүгийн хоёр ч хэрэгт буруутай болохыг нь тогтоожээ. Өмнө нь авлигын болон албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 24 жилийн хорих ял сонсод байсан юм.

Пак Гын Хе нь шүүхээс ял сонссон Өмнөд Солонгосын гурав дахь Ерөнхийлөгч болсон. БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэргийг жил тойрон шүүж, 24 жилийн хорих ял, 17 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулсан билээ. Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа шүүхийн тогтоол танилцуулах үйл явцыг төв телевизээрээ шууд дамжуулан үзүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Мөн БНСУ байгуулснаас хойш энэ улсын 12 Ерөнхийлөгчийн гурав нь ийнхүү Дээд шүүхээс ял сонсчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler