|
Видео

Шинэ мэдээ

Японы сүлжээ зоогийн газар хуванцар соруулаар үйлчлэхээ зогсооно

Японы сүлжээ зоогийн газар хуванцар соруулаар үйлчлэхээ зогсооно

Японы томоохон сүлжээ зоогийн газруудын нэг "Скайларк” компани 2020 он гэхэд бүх сүлжээндээ хуванцар соруулын хэрэглээг зогсооно гэж баасан гарагт зарласан байна. Ингэснээр, тус улсад үйл ажиллагаа явуулдаг зоогийн газруудаас анх удаа хуванцар соруулд хориг тавьж байгаа аж.
Уг компани нь эхний ээлжинд энэ оны эцэс гэхэд нэг удаагийн хуванцар соруулыг хэрэглээнээс хасах юм байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг уг рестораны 1300 салбарт өөртөө үйлчлэн ундаа авах хэсэгт санал болгодог ажээ.
Компанийн бусад сүлжээ энэхүү арга хэмжээг үргэлжлүүлж, зөвхөн Японд төдийгүй хилийн чанад дахь нийт 3200 зоогийн газарт 2020 он гэхэд хуванцар соруулыг хэрэглээнээс гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Уг компанийн сүлжээ зоогийн газруудад жил тутам 105 сая гаруй соруул хэрэглэгддэг гэж компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.
"Дэлхийд хуванцар эдлэлийн бохирдол байгаль орчинд ноцтой хохирол учруулах болсон энэ үед манай компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм” гэж компанийн удирдлагууд онцлон тэмдэглэжээ. Мөн соруул зайлшгүй шаардлагатай буюу бага насны хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүмүүст соруулаар үйлчлэхээ үргэлжлүүлэх хэдий ч энэ нь байгальд задрах чадвартай хуванцар болон хүнсний гаралтай материалаар хийгдсэн байх ажээ.
Түүнчлэн АНУ-д Старбакс болон Америкийн агаарын тээврийн компаниуд хуванцар соруулыг хэрэглээнээс гаргах амлалт өгөөд байгаа юм байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.