|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ болон Монгол Улс 2020 онд худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан

БНХАУ болон Монгол Улс 2020 онд худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан

БНХАУ-ын "Globaltimes.cn” сайтад "China, Mongolia aim to take ties to new level” гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
 
БНХАУ бол Монголын хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр дахь том гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь билээ. Хоёр улсын гадаад худалдаа өнгөрсөн 2016 онд 4.96 тэрбум ам.долларт хүрсэн бол өнгөрсөн 2017 оны эхний хагаст 44.2 хувиар өсч, 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн жил "Бүс ба Зам”олон улсын форум Бээжинд болсон. Энэ үеэр хоёр улсын удирдагчид "Бүс ба Зам” санаачлагыг Монголын "Талын зам” санаачлагатай уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Мөн талууд эдийн засаг болон худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн олон хэлэлцээрт гарын үсэг зурсан. Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Хятадын үзэсгэлэнг зохион байгуулж, 37 төсөлд гарын үзэг зурсан. Гарын үсэг зурсан төсөлд хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбар багтаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт 36.4 тэрбум юанаар хэмжигдэж байгаа юм. Үүний зэрэгцээ Монголын БНХАУ руу гаргасан нүүрсний экспорт тэр тусмаа ӨМӨЗО-ны орны Ганцмод боомтоор дамжин гарсан нүүрсний экспорт ихээхэн өссөн. Товчхондоо өнгөрсөн онд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан. Монгол болон БНХАУ хоёр улсын худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад буй. Гэхдээ энэ нь амаргүй. Мэдээж хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт шаардана. Монгол Улсын Ардын нам өнгөрсөн 2016 оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулах, томоохон уул уурхайн төслүүдээ хөдөлгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр арга хэмжээгээ үр дүнтэй байлгахын тулд Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, ойр байх хэрэгтэй.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар энэ онд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буй тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа. Айлчлалаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зам илүү тодорхой болох байх. Хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа ирэх онд дараахь гурван чиглэлээр өргөжихөөр байна.
 
Нэгдүгээрт-
Хоёр улсын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий санаачлагууд, тухайлбал томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээс гадна Хятад, Монголын чөлөөт худалдааны бүсийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хийж эхэлнэ. Эдгээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хоёрдугаарт -
БНХАУ цаашид Монголд зээл олгож, санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлсээр байх болно. Монгол Улсын эдийн засгийн хямралыг хөнгөвчлөхөд Хятадын үзүүлэх санхүүгийн тусламж чухал үүрэг гүйцэтгэж буй. БНХАУ- ын Гадаад хэргийн сайд Ван И Монголын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Бээжин хотод хүлээн авч уулзахдаа санхүүгийн тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлэн олгож, экспортын хөнгөлөлттэй зээл олгохыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
БНХАУ-ын 2018 онд Монгол Улсад үзүүлэх санхүүгийн дэмжлэг хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гол чиглэл байх болно. 
 
Гуравдугаарт -
Монгол, Хятадын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахад хоёр тал ихээхэн хүчин чармайлт гаргах хандлагатай байна. Монголын шинээр сонгогдсон Засгийн газар энэ бүсийг байгуулахад ач холбогдол өгч байгаа нь ажиглагдаж байгаа. Монголын талын идэвхтэй үйл ажиллагаа энэхүү төслийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хамгийн сүүлд нүүрс болон мах зэрэг Монголын экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хоёр орны хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэснээр 2018 онд талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ.
 
 
Ц.Даваа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler