| |
Видео
Шинэ мэдээ
БНСУ-д вьетнам иргэд монгол залуусыг зодсон хэрэг гарчээ
БНСУ-ын Чонан хотын цагдаагийн газраас тус улсад гэрээгээр ажилладаг вьетнам иргэд бүлэглэн, монгол залуусыг зодсон хэргийг шалгаж байгаа ажээ. Вьетнам улсын 4 иргэн 12-ны өдөр үйлдвэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 3 монгол залуустай маргалдаж, улмаар тэднийг дэлгүүрийн гадаа бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулаад зугатаасан байна. Цагдаагийн газраас нэг Вьетнам иргэнийг саатуулж, хэргийн газраас зугатаасан 3 иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Урьдчилсан байдлаар Вьетнам иргэд архидан согтууруулах ундаа хэрэглэсний дараа монгол залуусыг өдөж, хэл амаар доромжилж зодооныг эхлүүлсэн ба хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.